Францын цэрэг сонгууль болтол Малид үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Францын цэрэг сонгууль болтол Малид үлдэнэ

Францын цэргийн хязгаарлагдмал хүчин Мали дахь аюулгүй байдал бүрэн хангагдаж, террорын аюулыг устгаж, дахин сонгууль болох хүртэл тус бүс нутагт байж, цэргийн ажиллагаа явуулах тухай Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэв. “Олон улсын дэмжлэгтэйгээр ойрын хугацаанд Африкийн хүчин Малид орж ирэх цагт Франц тэнд үлдэх ёсгүй. Гэхдээ бидний зорилго Мали дахь террорын аюул үгүй болж, дахин сонгууль болох хүртэл цэргийн ажиллагаа явуулах явдал” хэмээн Францын ерөнхийлөгч Абу Дабид хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ зорилгоо биелүүлэхэд хэдий хугацаа шаардлагатай эсэх талаар тэр мэдээлэл өгсөнгүй. Өмнө нь Францын цэргийн хүчин долоо хоногийн хугацаанд Малид байна гэж байсан билээ.

Тус орны төв хэсэгт исламын дайчид Засгийн газрын цэргийн байрлалд довтлох болсноор Малийн байдал улам хурцатсан юм. Малийн Засгийн газарт туслахаар Францын цэрэг энэ сарын 10-нд Малид иржээ. Өдгөө тус улсад Францын 750 цэргийн албан хаагч байгаа, цаашид 2500-д хүргэхээр төлөвлөөд байгаа ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж