
Порно ододтой зугаацаж, алкохол ихээр хэрэглэж, зугаа цэнгэл хэт хөөдөг хэмээн шүүмжлэл, зэмлэл хүртдэг Чарлигийн амьдралын хэв маяг сэтгэл хөдлөм энэ мэдээгээр өөрчлөгдөх бололтой. Өдгөө 47 настай Чарли таван хүүхэдтэй бөгөөд анхны зээгээ хүлээж байгаа нь энэ юм.
Уран бүтээлийн хувьд Чарли Шин “Anger Management” хэмээх инээдмийн богино хэмжээний цуврал киноны ажилд ороод байгаа гэнэ.
Э.АНХТУЯА