Одоогийн байдлаар ШарДоктор үйлдвэр Монгол Улсын хэмжээнд хурааж буй нийт чацарганы 80 орчим хувийг худалдан авч буйг хэлэхэд таатай байна. Энэ бол ШарДоктор 100 хувь чацарганы жимсээр үйлдвэрлэл явуулдаг гэдгийг реклам сурталчилгаагүйгээр нотолсон хэрэг юм. 2012 оны арванхоёрдугаар сарын 07-нд болсон чацарганы форумаар “ШарДоктор” компани тариаланчдаа дэмжих зорилгоор Монгол Улсын аль ч өнцгөөс ирсэн чацарганы тээврийн зардлыг даах шийдвэр гаргасан. Ингэсэн тохиолдолд Увс болон Сэлэнгийн чацаргана адилхан үнээр Улаанбаатарт ирэх ба гэхдээ тариаланчид энэ уриалгыг хэрэгжүүлэхдээ бөөний үнэ, жижиглэнгийн үнэ хоерыг бодолцохыг хүсэж байна. Хэт өндөр үнэтэй жимсээр хийсэн бүтээгдэхүүн ард түмний гар дээр үнэтэй очихоос сэргийлж байгаа юм.
Жимсээр ундаа хийдгийн онцлог гэвэл тухайн чацарганы сортоос шалтгаалан ундааны амт өнгө өөр өөр гардаг. Исгэлэн амтанд биш жинхэнэ чацарганаар хийсэн үү гэдгийг анхаарах хэрэгтэй.
ШарДокторыг буюу жинхэнэ цэвэр чацарганыг тогтмол хэрэглэдэг хэрэглэгчиддээ баярлалаа.