Нөхөн сонгуулийн ирцийг онлайнаар шууд харна уу!

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийн ирцийг онлайнаар шууд харна уу!


Өнөөдөр нийслэлийн зарим дүүргүүд, тухайлбал Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ИТХ-ын нөхөн сонгууль болж байна. Ирэх 2012 оны сонгуулийг электрон хэлбэрээр явуулахаар зорьж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн нөхөн сонгууль дээр сонгогчдын саналыг цахим хэлбэрээр авах туршилт хийж байна. Тодруулбал, яг одоо болж буй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 1-р тойргийн нөхөн сонгуулийн ирцийн талаарх шууд мэдээллийг “NEWS.mn” сайт, “Содонсолушн ХХК” компани,  Чингэлтэй дүүргийн сонгуулийн тойргын хороотой хамтран онлайнаар шууд мэдээлж байна. Сонгогчийн саналыг электрон хэлбэрээр авахын давуу тал нь сонгогчийн үнэмлэхийн бар.кодыг уншуулах тоолонгоор саналаа өгч байгаа сонгогчийн тоог шууд харах боломжтой бөгөөд хамгийн сүүлийн сонгогч саналаа өгөх мөчид сонгуульд оролцсон нийт сонгогчийн тоо, сонгогчдын ирцийг бүрэн харах боломжтой юм. Мөн хэсгийн хороодод болж буй үйл явдлыг шууд камераар үзэх боломжтой.

Сонгуулийн ирцийн талаарх шууд мэдээлэл, санал хураалтын явцыг  энд дарж харна уу.

Дашрамд сонирхуулахад Содонсолушн ХХК нь www.news.mn вэб сайтыг хийж гүйцэтгэдэг төдийгүй тус Чингэлтэй дүүргийн вэб сайтыг хийж гүйцэтгэж, гэрээгээр ажлуулдаг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж