Лондонгийн олимпийн оноо олгох ээлжит тэмцээний нэг “Их дуулга” өчигдөр Бразилын Рио Де Жанеро хотод болж, эхний өдрийн тэмцээнээс жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /хоёул 66 кг/, С.Ням-Очир /73 кг/, эмэгтэйчүүдээс М.Бундмаа /52 кг/ нар “Их дуулга”-ын татамид өрсөлдсөн юм. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд эхний хоёр тойргийн барилдаанд Австри, Бразилын бөхчүүдийг ялж, зооны аваргын төлөө Францын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орсон байна. Харин С хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ С.Мияарагчаагийн хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Финляндын бөхийг, зооны аваргын төлөөх барилдаанд Словакийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагджээ. Манай бөх С.Ням-Очир Бразилын татамид сайн барилдсан ч зооны аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар Х.Цагаанбаатарын адил шагналт тавдугаар байр эзэлсэн байна.
ОУХМ С.Бундмаагийн хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд Хятадын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ