Амьтны хүрээлэн ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэн ажиллана

Ирэх зургаадугаар сарын 1-нд буюу эх үрсийн баяраар хүүхдийн парк ашиглалтанд орж, хүүхдүүдэд үйлчилнэ гэж холбогдох хүмүүс нь хэлж байгаа. Гэсэн ч бүх тоглоом, үйлчилгээны газрууд нь бүрэн ашиглалтанд орох хараахан болоогүй байгаа аж. Гэхдээ зургаадугаар сарын 1-нээс 2-ны өдрүүдэд ”Монголын гольфийн холбоо”-ны гольфийн талбайд бяцхан үрсийн баярт зориулж, амьтны хүрээлэн ажиллах гэнэ. Хүүхэд багачууд таван хошуу мал, туулай, сарьсан багваахай, хилэнцэт аалз гэх мэт 50 гаруй төрлийн 120-иод амьтдыг бодитоор нь үзэж сонирхох боломжтой. Түүнчлэн хүүхдүүд тэнд циркийн үзүүлбэр ч сонирхож болно. Тасалбарын үнэ хүүхэд 1000, том хүнд 2000 байх гэнэ.  
Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж