Бэлчээрийн нэгдсэн бүс байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн нэгдсэн бүс байгуулна

Монгол Мал хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Энэ ажлын хүрээнд хөдөө, орон нутагт бэлчээрийн нэгдсэн бүс байгуулж, тухайн нутагт бэлчээрийн даацанд тохируулж, малын тоо толгойг тогтоон мэдээллийн санг бий болгох. Нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, отрын бүсэд, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авах, малын бэлчээрт хөнөөл учруулдаг мэрэгч амьтад, шавьжийг устгах ажилд дэвшилтэт технологи ашиглах, бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэрийг орон нутгийн нөөц баялагд тулгуурлан байгуулах, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж худаг гаргах, малын даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлыг хэрэгжүүлэхээр уг төсөлд тусгасан байна.
 
Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж