Монголын залуу зохиолчдын холбоо бүх зохиолчдод хандан сонордуулга гаргажээ. Энэ сонордуулгадаа залуус ахмад, дунд үеийн зохиолчдоосоо суралцах биш харин өрсөлдөхийг юуны түрүүнд тавих сэтгэлгээг элдэв уралдаан наадмууд өөгшүүлж, хоорондын үл ойлголцох байдлыг гааруулж, үзэл санаа, нас сэтгэлгээ бусад талаараа олон тал болж хуваагдах байдал газар авсаныг дурдсан байна. Мөн мэргэжлийн байгууллага нь уран зохиолын соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байгаа нь залуу үе, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, зохиолчийн хөдөлмөрийг үнэлдэг тогтолцоо хуучирч, одон тэмдэг төдийхнөөр хөдөлмөрөө үнэлүүлэх нь өнөөгийн нийгэм цаг үед яавч үл тохирохгүй байгааг уг сонордуулгадаа дурджээ.
Т.ДАРХАН