Харбины мөсны наадмын гуравдугаар байрт шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Харбины мөсны наадмын гуравдугаар байрт шалгарчээ

БНХАУ-ын  Харбин хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд “Мөсөн хотхон” сүндэрлэсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран гартнуудын бүтээлээр сүндэрлэсэн тус фестивалиас Монголын сийлбэрчдийн баг “Жиргээ” буюу “Tweet” бүтээлээрээ гуравдугаар байрыг эзлэжээ. Харбин хотноо 600 метр квадрат талбайд байгуулсан энэ хотхон нь гайхалтай цайз, содон хөшөөнүүд, хүүхдийн талбай зэргээрээ олны харааг булааж байгаа юм. Энэхүү мөсөн хотхоныг байгуулахад 180 мянган куб метр мөс, 150 мянган куб метр цас орсон хэмээн мэдээлжээ. 1963 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй уг мөсний баяр нь дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд ирэх хоёрдугаар сарын 28-н хүртэл олны хүртээл болох аж. 

Г.ДАША












NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж