Шведэд томоохон автын осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Шведэд томоохон автын осол гарчээ

Шведийн Хельсинбург хотын “E4” хурдны замын гүүрэн дээр 45-50 машин мөргөлдсөн томоохон осол гарчээ. Ослын улмаас гурван хүн нас барж, 20 орчим хүн гэмтэж, бэртсэн тухай албаны хүмүүс мэдээлсэн байна. Мөргөлдсөн машинуудын дунд том оврын ачааны машин, яаралтай тусламжийн болон гал сөнөөх албаны машин ч байсан гэнэ.
Ослын улмаас хурдны замын хоёр урсгалыг түр хугацаагаар хаагаад байна. Осолд өртөж гэмтсэн зорчигчдыг яаралтай эмнэлэгт шилжүүлж, осолдсон машинуудыг замаас зайлуулжээ. Дээрх осол нэг км гаруй зайг хамарч, 100 орчим машин их, бага хэмжээгээр өртсөн байна.

Цагдаа нар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ч урьдчилсан байдлаар хурдны зам хальтиргаатай байсны дээр манангийн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас осол гарсан гэж дүгнэжээ. Шведийн ихэнхи нутгаар өчигдөр цастай байснаас энд тэндгүй автын жижиг осол гарсан байна.

Шведэд томоохон хэмжээний автын осол гарах нь харьцангуй ховор бөгөөд Европын хамгийн аюулгүй автозамтай улсын тоонд багтдаг байна.


Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж