Баллистик пуужингийн туршилт болон хиймэл дагуул хөөргөх бүрт дэлхийн хамтын нийгэмлэгт зарлаж байх болно гэж АНУ мэдэгсэн тухай АР мэдээлэв. Энэ тухай тус агентлаг Баллистик пуужинг тараан дэлгэрүүлэхгүй байх ёс зүйн олон улсын байгууллагын (HCOC) ажлыг зуучлагч Австрийн Гадаад хэргийн яаманд илгээсэн захидлаас олж авсан байна.
АР агентлагт дипломат эх сурвалж хэлэхдээ Москва үүнийг хийх болно хэмээн АНУ хүлээж байгаа ажээ. АНУ болон бусад орнууд энэ тухай мэдээлдэггүй гэсэн шалтгаанаар Оросын эрх баригчид HCOC-т өөрийн пуужингийн хөөргөлт ба туршилтын талаар 2008 онд мэдээлэхээ больсон байв.
Австрийн Гадаад хэргийн яаманд ирүүлсэн нот бичигтээ АНУ зарим нэг тохиолдолд пуужинг сануулгагүйгээр хөөргөнө гэсэн байв. Чухам ямар хөөргөлтийн талаар тодорхой мэдээлэл байхгүй.
Баллистик пуужинг тараан дэлгэрүүлэхгүй байх олон улсын байгууллагын ёс зүйн кодекс нь Гаагийн кодекс гэсэн нэрээр алдартай бөгөөд 2002 онд бий болжээ. Түүнд дэлхийн 129 орон тэдний тоонд цөмийн зэвсэгтэй Орос, Франц, АНУ, Их Британи нэгдсэн юм. Харин цөмийн цэнэгтэй баллистик пуужинтай Хятад, Пакистан ба Энэтхэг уг кодекст гарын үсэг зурсангүй. Цөмийн бөмбөгтэй болсон БНАСАУ ба цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа Иран энд нэгдээгүй байгаа.
АНУ өөрийн захидлыг энэ сарын 7-нд илгээсэн. Тэд Atlantis хөлгийг тавдугаар сарын 14-нд хөөргөнө гэж сануулан амлалтаа биелүүлж эхэлсэн байв.