Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас онц ноцтой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан сүлжээгээр иргэдийг залилж онц их хэмжээний хохирол учруулсан Б.Цэцэн, У.Наранбаатар, Н.Даваахүү нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Тэднийг эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн, зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан буруутай гэж үзээд тус бүрээс нь 50 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил найман сарын хорих ял оногдуулсан байна. Дээрх этгээдүүд нь сүлжээний бизнэс нэрээр 30 гаруй иргэнээс 91 сая 190 мянган төгрөг залилсан болох нь мөрдөн байцаалтын явцад нотлогдсон байна.
С.ОТГОН