“Өдөөн хатгалгаасаа” татгалзахыг уриалав | News.MN

“Өдөөн хатгалгаасаа” татгалзахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

“Өдөөн хатгалгаасаа” татгалзахыг уриалав

АНУ,  БНАСАУ-д хандан өдөөн хатгалга хийхээсээ татгалзахыг уриалав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Японд айлчлан тус орны Гадаад хэргийн сайд Кауя Окадотай хэлэлцээр хийсний дараах хэвлэлийн бага хурал дээр БНАСАУ-ын эрх баригчдад хандан “өдөөн хатгалтаасаа татгалзахыг” уриалаад тэднээс Японыг Америкийн цэрэг хамгаална гэж хэлжээ.
“Өдөө хатгалга үр дагаваргүй үлдэхгүй гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал” гэж хэлэхдээ хатагтай Клинтон дөрөвдүгээр сарын 26-нд Шар тэнгист живсэн Өмнөд Солонгосын “Чхонан” корветын тухай өгүүлсэн нь тэр болов.
Клинтоны Токиод хийсэн айлчлалын гол зорилго нь Солонгосын хойгийн байдлын тухай ярилцах явдал байлаа. “Өмнөд Солонгосын цэргийн хөлөг онгоцыг живүүлсэн нь Япон болон энэ бүс нутагт ноцтой аюулыг гаргалаа” гэж Клинтон онцолжээ. “Японы хамгаалт болон аюулгүй байдлын асуудалд Америк ихээхэн түгшиж байна” гэж Клинтон хэлээд Японы аюулгүй байдлыг хангахад АНУ бүхий л талаар туслана гэжээ.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт 17 мянган япончууд Японы ольтригийн өмнөд арал Окинавад Америкийн цэргийн бааз байрлаж байгааг эсэргүүцсэн юм.
Японы Юкио Хатоямагийн Засгийн газар сонгуулийн өмнөх сурталчилгаандаа Пентагоны байгууламжийг Японоос гаргана гэж байлаа. Гэвч Клинтон өнгөрсөн нэгдүгээр сард Окадотай хэлэлцээр хийхдээ Япон-Америкийн цэргийн холбоо хэвээр үлдэнэ гэсэн билээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж