Хоёр хоногийн дотор 37 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Хоёр хоногийн дотор 37 хүн амиа алдав

Пакистаны Карачи хотод сүүлийн хоёр хоногийн дотор байдал эрс хурцадсан учир  Засгийн газар тус орны томоохон хотод армийн анги нэгтгэлийг орууллаа. Лхагва, пүрэв гаригуудад ястан ургуудын хоорондын мөргөлдөөнөөр 37 хүн алагдсан байв.
Мягмар гаригийн орой пуштун ургийн талын Awami National Party (ANP) намын нэгэн идэвхтний амийг хөнөөсний улмаас лхагва гаригт зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. Хоёр дайсагнасан намынхны хоорондын мөргөлдөөнөөр 40 орчим хүн үрэгдсэний дотор ANP ба Muttahida Quami Movement (MQM) нам хөдөлгөөний гишүүд байгаа ажээ. Энэ хөдөлгөөн нь урду хэлээр ярьдаг гол төлөв Энэтхэгээс дүрвэгсдийн үр удмын төлөөллийг нэгтгэдэг. Баасан гаригт хотын энд тэнд мөргөлдөөн гарч байлаа. Мөргөлдөөний явцад  үймэлдсэн хүмүүс хэдэн арван автобусыг эвдлэн сүйтгэж, мухлагуудыг тоножээ. Хотод захууд болон бензин түгээх станцуудыг хаасан байлаа.
Цагдаагийнхны хүчин мөхөсдсөн учир нь хотод цэргийнхнийг оруулсан явдал байв. Энэтхэгийн цагаачид болон пуштун нарын хооронд мөргөлдөөн тогтмол гардаг. Мухажирууд гэгдэх цагаачдын удмынхан пуштун нарыг хотын худалдаа болон барилгын ажилд хяналтаа тогтоохын тулд мафийн бүлэглэл зохион байгуулдаг гэж буруутгадаг бөгөөд пуштун ургийнхан нь талибан хөдөлгөөнийг дэмждэг нь мухажируудад бас таалагддаггүй.
Пуштунууд нь энэтхэгчүүдийг яс үндсээр гадуурахдаг, тэднээс болон орон сууц, хөдөлмөрийн хангамж муу гэдэг ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж