“ЖДҮ-ийг тал бүрээс нь бодлогоор дэмжинэ”

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

“ЖДҮ-ийг тал бүрээс нь бодлогоор дэмжинэ”

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ихээр ярьдаг ч жижиг аж ахуй нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчдийг цагаа тулахаар авч хэлэлцдэггүй гэдэг. Гэтэл энэ салбарт зориулж жил бүр төсвөөс санхүүжилтийг шийддэг ч хаанаа очоод дуусаад байна гэдгийг хэн бүхэн сонирхдог. Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нийт 150 тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн тухай салбарын сайд дурдаж байсан. Шинэчлэлийн Засгийн газраас ЖДҮ-ийн тал дээр хэд хэдэн шийдэлд хүрч байгаа аж. Тухайлбал, зээлийн батлан даалтын санг бүрдүүлэх, ЖДҮ эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх, бага орлоготой аж ахуй нэгжүүдийн төлсөн татварын тодорхой хувийг буцаан олгох зэрэг шийдвэрүүд гарсан юм.

100 тэрбум төгрөгийн Зээлийн батлан даалтын сан ажиллана

УИХ-аас 2012 оны хоёрдугаар сард Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан билээ. Энэ хууль батлагдсанаар банкнаас зээл авах нөхцөл, болзлыг хангасан ч барьцаа байхгүйгээс зээл авч чадахгүй байгаа иргэд хүссэн хөрөнгийнхөө 60 хувийг уг Зээлийн батлан даалтын сангаас гаргуулан зээлж, үлдсэн 40 хувийг жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээл авах боломж бүрдэх  ажээ. Одоогоор 100 тэрбум төгрөгийн  Зээлийн батлан даалтын сан бүрдсэн байна. Харин иргэд энэ оны эхний улиралдаа багтаж зээлийн батлан даалтын сангаас хөрөнгийн эх үүсвэрээ шийдүүлж болох ажээ. Энэ сан зориулалтынхаа дагуу хүртээмжтэй ажиллаж эхэлбэл ЖДҮ-ийг дэмжих том, бодит арга хэмжээ болж нь гэсэн багагүй найдлагыг дагуулж байгаа юм.

Харин зээл аваад, үйл ажиллагааг чадан ядан явуулж байгаа ч цаашдаа ирээдүйтэй аж ахуй нэгжүүдийг тогтвортой ажиллуулахын тулд татварын хувьд харж үзэх гарц буйг хуульчилсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 71.6 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас 55.6 хувь буюу 39.8 мянган аж ахуй нэгж ажиллагаатай байна. Үүнээс 50 хүртэлх ажиллагсадтай аж ахуй нэгж 97.1 хувийг эзэлж байгаа ажээ. Ийнхүү цөөн ажиллагсадтай, эргэлтийн хөрөнгө тааруу жижиг компанийн хувьд зээл, хөрөнгө оруулалт, аливаа дэмжлэгийг том компаниудад олгодогтой ижлээр тооцох нь оновчгүй. Тиймээс  ашгийн чадамжаар нь ангилж, жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуй нэгжүүдийн орлогын татварын 90 хувийг буцаан олгохоор хуульчилсан. Энэ оноос аж ахуй нэгжүүд татварын хөнгөлөлтийг эдлэх юм байна.

980 гаруй тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх хууль шинэ оноос эхлэн хэрэгжиж байна. Ингэхдээ 990 гаруй тоног төхөөрөмжийг дээрх байдлаар татвараас чөлөөлөх болсон юм. Татвараас чөлөөлөх зарим тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

Ноос
ноолуурын үйлдвэр
28
тоног төхөөрөмж


8523.49.00

Хавтгай сүлжих машины
программ хангамж

8445.19.00

Ноос угаах машин

8445.19.00

Ноос хатаах машин

8445.11.00

Ноос бүдүүн самнах машин

8445.12.00

Ноос нарийн самнах машин

8445.13.00

Туузлах машин

8445.13.00

Сунгах машин

8448.31.00

Самнах машины металл
гарнитур

8448.39.00

Самнах машины кардолент,
түүнийг ороох төхөөрөмж

8449.00.00

Эсгий үйлдвэрлэлийн тоног
төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл

8445.20.00

Ээрэх машин

8448.33.00

Ээрэх машины эд анги

8445.90.00

Утас томруулан ороох,
гогцоолдон ороох машин

8448.39.00

Утас ороох машины сэлбэг
эд анги

8451.40.00

Утас болон ноос будах
машин

8451.90.00

Утас болон ноос будах
машины сэлбэг

9024.80.00

Утас шинжлэх лабораторийн
тоног төхөөрөмж

8447.90.10

Хивс нэхэх машин

8448.11.00

Хивс нэхэх машины хээ
гаргагч электрон төхөөрөмж /жаккард машин/

8448.19.00

Хивс нэхэх машины туслах
төхөөрөмж

Мод
боловсруулах үйлдвэр
5
тоног төхөөрөмж

8479.89.00

Үртэс сорох төхөөрөмж

8465.99.00

Модон материал дээр
сийлбэр хийх машин

8465.94.00

Заадлаар холбох машин

8424.20.00

Будаг лак шүршигч

8465.99.00

Мод бутлах тоног
төхөөрөмж

Сав
баглаа боодол
14
тоног төхөөрөмж

8422.30.00

3 буюу 4 талаар нь наадаг
уутанд хуурай, шингэн, ширхэглэг бүтээгдэхүүнийг савлан нааж таслах төхөөрөмж

8423.30.00

Бункерт тогтоосон
хэмжээгээр дозлох төхөөрөмж

8422.40.00

Бүрж наах машин

8422.30.00

PVC шошго наах машин

8477.80.00

Гялгар уут хийх машин

8422.30.00

Таглах машин

8443.17.00

Хуйлаастай нийлэг бэлдэц
дээр хэвлэх зориулалттай гүн хэвлэлийн машин

8477.20.00

Полимер түүхий эдийг
дулааны аргаар үлээлгэн нийлэг хуйлмал бэлдэц бэлтгэх машин

8422.40.00

Нийлэг уутны 2 болон 3
тал амсрыг наагч машин

8422.40.00

Хуйлаастай нийлэг хальс,
бэлдэцийг уут болгон нааж таслагч машин

8422.30.00

Хуйлаастай хэвлэмэл шошго
зүсэх, наах машин

8477.80.00

Хуйлаастай нийлэг уутны
бэлдэцийг тор болгон таслагч машин

8422.40.00

Нийлэг уутны амсар наагч
машин

8477.80.00

Нийлэг уутанд Zip Lock
гаргагч машин

8422.30.00

Нийлэг уутанд
бүтээгдэхүүн савлан, битүүмжилж наан, он сар тавих машин

Зөгий
үржүүлэг
16
тоног төхөөрөмж

8436.29.00

Шувуунд тэжээл өгөх
конвейер

9018.90.00

Зөгийн чагнуур

9603.90.00

Ирвэгнүүр

8211.92.00

Зөгийчний хутга

8436.99.00

Нисгэвчийн оньс

8436.80.00

Тоос хураагуур

8419.89.00

Уурын лав хайлуур

8436.80.00

Лав шахуурга

7326.90.00

Бэхэлгээний төмөр бүслүүр

8436.80.00

Эх хаших тор

8205.59.00

Сэмж наах бул

3926.90.00

Тусгаарлах тор /хуванцар/

7314.49.00

Тусгаарлах тор /төмөр/

8421.19.00

Зөгийн бал ялгах
центрифуг

8424.89.00

Утуур

8205.59.00

Ховхчуур

9602.00.00

Сэмж

Эмийн
үйлдвэр
16 тоног төхөөрөмж

8421.29.00

Нүүрсэн фильтр, элсэн
фильтр, осмосон фильтр

8421.21.00

Усны мембран фильтр

7304.41.00

Ус дамжуулах зэвэрдэггүй
ган хоолой

8419.20.00

Хэт ягаан туяагаар
ариутгагч

8456.10.00

Өндөр температурт шатааж
тун шилдээр хаяг бичих машин

8419.20.00

Тун шил угаах, хатаах, ариутгах
машин

8428.39.00

Тун шил зөөх конвейер

8537.10.00

Тун шил угаах машины
удирлагын щит

9403.20.00

Химийн лабораторийн ширээ

8415.10.00

Эмийн үйлдвэрийн
агааржуулах төхөөрөмж

8421.39.00

HEPA фильтр /агаарын
шүүх/

8477.80.00

Дуслын шингэний PVC уут
хийх машин

8422.30.00

Дуслын шингэн савлах
машин / PVC уутанд /

9027.80.00

Дуслын шингэний механик
хольц шалгах машин

8419.20.00

Дуслын шингэн ариутгах
машин

7309.00.00

Эм найруулах танк / 300
л-ээс их багтаамжтай /

7310.10.00

Эм найруулах танк / 300
л-ээс ихгүй багтаамжтай /

Резинэн
эдлэлийн үйлдвэр
10
тоног төхөөрөмж

8477.80.00

Резин холигч суурь машин

8420.10.00

Резин халааж зөөлрүүлэн
элдэх суурь машин

8477.20.00

Резин хэлбэржүүлэн шахагч
цувих суурь машин

8477.80.00

Резинэн бүтээгдэхүүний
вулканизацийн шахагч пресс

9024.80.00

Резиний механик шинж
чанар /тасралт/ тодорхойлох лабораторийн төхөөрөмж.

8465.99.00

Дугуйны амсрыг зүсэж авах
машин

8465.99.00

Дугуй туузлан хэрчих
машин

8465.99.00

Дугуйны туузлан хэрчсэн
хэсгийг жижиглэх машин

8465.96.00

Дугуйны жижиглэн хэрчсэн
хэсгийг бутлах машин

8428.33.00

Буталсан резинээс металл,
нэхмэлийн утсыг ялгах туузан конвейер

Ахуйн
хэрэглээний зуух
2
тоног төхөөрөмж

69.02

Галд тэсвэртэй
хэлбэржүүлсэн тоосго

8421.39.00

Утаа шүүгч


Энэ салбарын хувьд, мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь чухал асуудлын нэг юм. Тиймээс Хөдөлмөрийн яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр санамж бичгийг нэгдүгээр сарын 14-нд үзэглэсэн. Энэ дагуу сургалт, судалгааны ажлуудыг хийх бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлд түргэвчилсэн практик сургалтыг эхлүүлэх гэж байна. Цаашдаа байнгын ажлын байрыг бий болгох, ажиллах боловсон хүчний эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгахын тулд ажил олгогчоос шаардлагатай ажлын байрны талаарх эрэлтийн мэдээллийг авсаны үндсэн дээр мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бэлтгэх гол чиглэлийг барих ажээ.

Бизнес эрхлэгчид юуг хүсч байна вэ?

Том, жижиг гэлтгүй бизнесийнхэн ЖДҮ-ийг дэмжих ажлыг ЖДҮ гэх  ойлголтыг тодорхой болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ хоёрыг зааглахаас эхлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа удаа дараагийн бизнесийн уулзалт, зөвлөгөөнөөр илэрхийлж байгаа. Мөн түр сургалтын төв гэгчийг төрийн өндөрлөгүүдийн ивээлд байдаг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй эрх тэгш үзэх. Тухайлбал, “тийм мэргэжилтний сургалтанд суугаад ирвэл ажилд шууд авна” гэж шаарддагаас тухайн МСҮТ рүү л хүмүүс очдог. Гэтэл эрх мэдэлтний ивээлд байдаггүй ч оновчтой мэдлэг өгдөг сургалтын төв орхигддог байна. Тиймээс энэ байдлыг халж, бүгд эрх тэгш сургалтаа явуулах боломжийг олгох хэрэгтэй байгаа ажээ. Түүнчлэн зээл олголтыг уян хатан байлгах хэрэгтэй байна гэв. Ингэхдээ жижиг дунд үйлдвэрлэл явуулах зориулалтын зээлийн хүүг бууруулахаас гадна тухайн бизнес эрхлэгчийн оюуны бүтээл, чадамж, үйл ажиллагааных нь үр дүнг үнэлж зээл олгож болох тухай ч санал бодлоо илэрхийлж байна.  

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж