Обамагийн ах Кенийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Обамагийн ах Кенийн сонгуульд өрсөлдөнө

АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох 57 дахь удаагийн сонгууль өнгөрсөн арваннэгдүгээр сард болж, ерөнхийлөгч Барак Обама улиран сонгогдсон билээ. Тэгвэл түүний эцэг нэгтэй ах Малик Обама ч улс төрд хүч үзэхээр шийдэж, Кенийн Ньянза мужийн Сиае хотын захирагчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Өдгөө 54 настай Малик Обама өөрийн дүү, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүндийг ашиглан Кенийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. “Bloomberg”-т мэдээлснээр Малик Обама Сиае хотын захирагчид нэр дэвшиж буйгаа оршин суугчдад албан ёсоор зарлаж, цугларсан олонд хандан АНУ-ын -рөнхийлөгч Барак Обаматай ойрын холбоогоо ашиглан тус хотод ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын төлөө ажиллана гэж амлажээ.

Кенийн орон нутгийн сонгууль ирэх гуравдугаар сард болох бөгөөд Малик Обама Сиае хотын захирагчийн төлөөх  сонгуульд Кенийн -рөнхий сайд  Раила Одингагийн төрсөн ах Обурутай өрсөлдөх гэнэ.

Сиае хот нь 842 мянган хүн амтай бөгөөд иргэдийн 35.3 хувь нь ядуу зүдүү амьдралтай аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж