
Шинэ үеийн БМВ Х5 загварыг F15 код нэрээр нэршилсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн xDrive бүх дугуйн хөтлөгч системийг шинэ хөдөлгүүрийн сонголтын хамтаар танилцуулах юм. F30 буюу 3 цувралд ашигласан 2.0 литрийн турбочаржед дизель хөдөлгүүрийн сонголт түүнд байгаа бөгөөд мөн хос турботой V8 бензин хөдөлгүүр ч байгаа аж. 2014 БМВ Х5 загварыг "X for All" хэмээх платформ дээр хөгжүүлсэн тул 150 кг хөнгөн болж байгаа юм байна. Зургийг сайн ажваас 2014 БМВ Х5 загварт 3 цувралын урд хэсэг, 4 цувралын агаар орох нүхтэй урд бампер, Х3-аас ирэх хойд хэсэг зэрэг зүйлс ажиглагдлаа. Салоны хувьд 3-р эгнээний суудал сонголтоор ирэх төлөвтэй байгаа юм.