
“МТЗ”-ын дарга болон харьяа яамны сайд А.Гансүх хоёрын хооронд үл ойлголцсоноос болж, М.Энхсайханыг ажлаас нь халах тушаал гарсан гэдгийг М.Энхсайхан өөрөө ч хэлж байсан. Тэгвэл хаалттай хуралдааны дараа Зам, тээврийн сайд А.Гансүхээс хэвлэл, мэдээллийхэн тодруулга авах гэсэн боловч сэтгүүлчдийг дайран, зугатаж одов. Ямар шалтгааны улмаас хаалттай мэдээлэл хийж, яагаад нээлттэй Засгийн газрын сайд нь олон нийтэд мэдээлэл хүргэдэг хэвлэлийхнээс зугатан, Төрийн ордноос гарч одсон нь мөн л М.Энхсайханы халаа, сэлгээтэй холбож ойлгох хардлага төрүүлээд авсан юм. М.Энхсайханыг ажлаас нь халсан талаар ч мөн тайлбар өгөхгүй хэмээн зугатаасан А.Гансүх сайд нээлттэй Засгийн газрын гишүүн гэдгээ лав ойлгодоггүй бололтой шүү.