Канадын залуу од Жастин Бибер дахин шивээс хийлгэжээ. Он гарсаар хоёр ч шивээс хийлгээд амжсан тэрбээр шивээсэнд үнэхээр донтсон бололтой. Ердөө хоёр долоо хоногийн өмнө шилбэндээ алга хавсран залбирч буй гарны дүрс, доод хэсэгт нь гурван ширхэг сарнай бүхий шивээс хийлгэж байсан тэрбээр энэ удаад эгэмний ясны доохно талд I IX VII V /1975/ гэсэн ром тоо шивүүлжээ.
Жастин Бибер анх 16 настайдаа гуян дээрээ шувуу шивүүлснээс хойш шивээсэнд дурлах болсон гэнэ.
Б.АНХТУЯА