Далай лам хятадуудын асуултад хариулав

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Далай лам хятадуудын асуултад хариулав

Түвдийн шашны лидер Далай лам баасан гаригт нийгмийн сүлжээ Twitter-ээр дамжуулан анх удаагаа сүлжээний бага хурал хийлгэн 250 хятад хүний асуултад хариу өглөө.
Бээжин Далай ламыг салан тусгаарлах үзэл баримтлалд буруутган түүний тухай мэдээллийг хэвлэлээрээ гаргахад хатуу хяналт тавьжээ. Далай лам өөрөө Хятадын бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалахын төлөө Түвдийн хувьд “ухаалаг автономийг” хүсч буйгаа нэг биш удаа мэдэгдэж байлаа.
Хятадын зохиолч Ван Лисюны (Wang Lixiong) хэлснээр, Нобелийн энх тайвны шагналтантай хийсэн хэвлэлийн бага хурал Google Moderator сайтаар баасан гаригт явагдсан ба нийтдээ 12 мянган хүний асуудлыг нэгтгэсэн 250 асуултад хариулт өгчээ.
Twitter Хятадад хаагдсан ба энэ сүлжээний хэрэглэгчид мэдээллийг бие даасан дагуулуудаас нь олж авдаг ажээ. АНУ-д байрлалтай мэдээний China Digital Times сайтын тэргүүн Сяо Цян (Xiao Qiang) тооцохдоо Twitter-ийн 100 мянга орчим хэрэглэгч Хятадад байгаа гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж