Арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбар идэвхжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.16-нд нийтлэгдсэн

Арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбар идэвхжиж байна

Дэлхийн хэмжээнд арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн 2012 онд 436 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс зөвхөн дөрөвдүгээр улирлын хөрөнгө оруулалтын хэмжээ 141 тэрбум ам.доллар болсон тухай “Jones Lang LaSalle” гэх зах зээлийн судалгааны компани мэдээлэв. Арилжааны үл хөдлөх хөрөнгө гэдэгт оффис, худалдааны төвүүд, зочид буудал, агуулах зэрэг багтаж буй юм.

Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын хэмжээг өмнөх онтой харьцуулахад төдийлөн өөрчлөлт гарсангүй. 2011 онд тус салбарт 435 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байжээ. Харин 2010 оны 321 тэрбумтай харьцуулахад 36 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг шинжээчид онцлов.  Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр 2013 онд арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт 450-500 тэрбум ам.доллар байх гэнэ. Хамгийн гол өсөлт Хойд ба Өмнөд Америк, Ази, Номхон далайн бүсийн орнуудад хамааралтай.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж