![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2013/1/bfaa08cea5529348/e6a2330b7025edefbig.jpg)
Уншигч таны харж байгаа охин бол дөрвөн настай Буяндэлгэрийн
Эрдэнэцэцэг. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан охинд нэг л
өдөр аймшигт өвчин гэнэт ирж хоёр цагийн дотор бие нь мууджээ. 2012
оны 09 сарын 13-ны шөнө бие нь өвдөөд байна гэж шөнө уйлсан охиндоо
дуудлага дуудсан ээжийн хэлж байгаагаар хоёр цагийн дотор биеэр нь гэнэт
улаан товруу туурч, 103 ирэхэд битүү улаан биетэй болсон байжээ. Ийнхүү түргэний эмч нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд охиныг аваачихад “хүндэрсэн байна” гэх шалтгаанаар хүлээж аваагүй, үүрийн 06 цаг орчимд Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиход “Цахилгаан менингит” гэсэн онош тавьж хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Халдвартын эмнэлгийн сэхээний тасагт охиныг 10 сарын 05-ныг хүртэл эмч Энхжаргал 19 хоногийн туршид цахилгаан менингитийн эсрэг эмчилгээ хийжээ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.