Тимошенког гэмт хэрэгтнээр зарлана

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Тимошенког гэмт хэрэгтнээр зарлана

“Зеркало недели” сонин бичихдээ Юлия Тимошенкогийн танхимын аудитыг хийсэн үр дүн нь эрүүгийн хэрэг болно, гэхдээ БЮТ-ын лидерийг шоронд хорьж, үзэл бодлын төлөө шаналагчийн дүрийг бүтээхгүй гэжээ.
Шалгалтын гол зорилго нь Юлия Тимошенког гэмт хэрэгтнээр зарлаад чөлөөтэй үлдээхэд байгаа аж. Мөн эрүүгийн хэргийн хугацааны асуудал байж болох юм. Тийм нөхцөлд шүүхийг хойшлуулснаар Юлия Тимошенког ойрын сонгуульд оролцуулахгүй байж болох юм байна.
“Анх удаагаа аймшиг төрж байна” гэж саяхан Юлия Тмошенко ярьсан байлаа. Америкчуудын хийх аудитаас гадна Украины тооллогын танхимын шалгалт түүнийг үертэй тэмцэх нэрээр Засгийн газрын тусгай сангаас нэг тэрбум гривен буюу 100 сая орчим долларыг үр дүнгүй зарцуулсан гэж үзжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж