“Air India” нисэхийн компанийн зорчигч тээврийн Boeing 737 онгоц Мангалорын нисэх буудалд газардах үеэр сүйрч, бүх зорчигчид нисэх багийн хамт амь үрэгджээ. Уг онгоцны жолооч нь орос нисгэгч байсан гэнэ.
Мангалор хотын цагдаагийн орлогч дарга Р. Рамешийн (R. Ramesh) мэдэгдсэнээр онгоцонд явсан хүмүүсээс хэн нь ч амьд гараагүй ажээ.
“Air india” компанийн мэдэгдлээс иш татан “Reuters” мэдээлэхдээ Мангалорын нисэх буудалд Boeing 737-800 онгоц сүйрсэн гэлээ. Өмнө мэдээлж байснаар онгоцонд багийн гишүүдтэй нийлээд 166 хүн явсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллээр ослоос 5-6 хүн амьд гарсан байж магадгүй гэжээ. Онгоцны осол өнөө өглөөний 6:30 цагт гарсан байна.
Сүйрлээр бүх зорчигчид үрэгдлээ
Boeing 737 онгоц сүйрлийн газраас дамжуулсан телевизийн кадраас