Тавдугаар сарын 22 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 22

Тавдугаар сарын 22-ны баяр

Йемений Үндэсний эв нэгдлийн өдөр. Энэ өдөр 1990 онд хоёр Йемен нэгдсэн байна. 150 жилийн турш уг орон хуваагдмал байсан ба Хойд Йеменийг Турк захирч Өмнөд Йемен нь Их Британийн колони байжээ.
Жил бүрийн энэ өдөр биологийн янз бүрийн төрлийн зэрэгцэн орших олон улсын өдрийг (International Day for Biological Diversity) тэмдэглэж байна. Дэлхийн биологийн төрөл анги үргэлжлэн багасч, өөрчлөлтөд орж байна. Экологийн энэ системийн 60 хувь нь өөрчлөгдөх буюу хайр найргүй ашиглагдаж байгаагаас хүнд байдалд оржээ.

Үйл явдал

1455 ОН. Английн Сент-Олбанс хотоос холгүй газар (Лондоноос хойш 30 км) герцог Йоркийн Ричардын (цагаан сарнайн сүлдтэй) гурван мянган хүнтэй арми, ухаан солиотой болсон IV Генрих хааны өмнөөс эрх барьж байсан Ланкестерүүдийн ( сүлд нь улаан сарнай. Сонирхуулахад уг сүлдийг МАХН “хулгайлсан” юм билээ) хоёр мянган хүнтэй  армитай байлдаж ялжээ. Йоркуудын ялсан энэ тулалдаан нь Цагаан ба Улаан сарнайн дайн гэж нэрлэгдсэн феодалын гучин жилийн дайны эхлэлийг тавьжээ.

1849 ОН.
АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч болохоосоо 11 жилийн өмнө Авраам Линкольн усан онгоц засварлах “хуурай хөвөгч”-ийг зохион бүтээсэн патент авсан байна. Тэрээр зохион бүтээлийн патенттай Америкийн цорын ганц Ерөнхийлөгч юм.

1967 ОН. Бельгийн нийслэл Брюссель хотын “Инновасьон” гэх их дэлгүүрт түймэр гарав. Галын албаныхан нарийхан машин тэрэг ихтэй гудамжаар арай гэж гал гарсан газар хүрэх үед түймэр газар авч зөвхөн орой тийшээ л галыг унтрааж чадлаа. Галын гамшигт 350 хүн амиа алдан ба олон хүн угаарын хийд хорджээ.

2003 ОН.
Алжирт газар хөдөлж, 1100 орчим хүн амь үрэгдэн, 7000 орчим хүн гэмтэл бэртэл авчээ. Нийслэлийн нэгэн арван давхар байрны нуранги дороос 100 хүний цогцсыг гаргаж авсан байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bi 2010-05-22 202.179.11.10

tanai ene dehiin odrvvd vil yawdluud dajgvi shvv gehdee zarim asuudluud dutuu baih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж