Сэтгүүлчид байгаль, экологитой танилцана

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид байгаль, экологитой танилцана

Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх зорилготой “Ногоон дэлхий” клубээс ээлжит аялал буюу сургалт семинарыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэж байна. Энэхүү аяллын гол зорилго нь Монгол дахь хамтын оролцооны ойн менежментийн хэрэгжилтийн талаархи ойлголт мэдлэгээ дээшлүүлж, туршлага солилцох боломж олгоход чиглэгдэх юм. НҮБ-ын дэргэдэх “Хамтын оролцооны ойн менежментийг чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Сэлэнгэ аймаг дахь загвар нөхөрлөлөөр зочилж, орон нутгийн байгаль экологийн өнөөгийн бодит байдалтай танилцах юм.
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж