“Toy Story 3” борлуулалт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

“Toy Story 3” борлуулалт сайтай байна

Хүүхэд багачуудын үзэх дуртай “Toy Story” хүүхэлдэйн киноны баатрууд номын хуудаснаа гарчээ.

Andy хүүгийн бяцхан тоглоомууд амилан шинэ, шинэ адал явдалтай учран, сонирхолтой үйл явдлууд дүүрэн өрнөх шинэ цуврал ном өнгөрсөн долоо хоногийн хамгийн их борлогдсон номоор шалгарсан байна.
Энэхүү номны бүх хуудас нь өнгөтөөр хэвлэгдсэн ба зарим баатруудыг дууриалган зурах боломжтой хийгдсэнээрээ онцлог болжээ.
 “Toy Story 3” нэртэй энэхүү шинэ номоор “Disney” болон “Pixar” студиуд хамтран хүүхэлдэйн кино хийж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж