“Transformers-3”-т хэн нь тоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

“Transformers-3”-т хэн нь тоглох вэ?

Саяхнаас “Transformers-3”-ын эмэгтэй гол дүрд “хуучин” жүжигчин Megan Foxx тоглохгүй гэх яриа тараад байгаа. Харин түүнийг хэн орлох бол? Тус киноны найруулагч Michael Bay өөр нэгэн жүжигчин бүсгүйг гол дүрийн эмэгтэйдээ тоглуулахаар бараг 100 хувь шийдчихсэн яваа бололтой. Энэ талаар түүний ойрын эх сурвалж ярихдаа “Michael “A Nightmare On Elm Street” кинон дээрээ хамтран ажилласан жүжигчин бүсгүй Katie Cassidy-ийг Megan Foxx-ын оронд сонгоод байгаа. Тэр үүнийгээ шилдэг сонголт гэж үзэж байгаа” гэсэн байна. Найруулагч Michael Bay анх “Transformers” киноны эхний ангид Megan Foxx-ыг тоглуулах үед тэрбээр нэр алдарт хүрээгүй жирийн нэгэн шинэ залуу жүжигчин байсан бол одоогийн түүний сонголт ч мөн л ижил юм. Найруулагч Katie Cassidy-ийг өмнөх жүжигчин Megan Foxx-тай шаргал үснээс бусдаар бол ерөнхийдөө төстэй дүр төрхтэй гэж үзэж байгаа гэнэ. Сонирхуулахад, Katie Cassidy нь далаад оны Америкийн нэрт жүжигчин David Cassidy-ийн охин аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж