
Учир нь энэ жилийн хувьд Япон, Монголын ЭСЯ-уудын дэмжлэгтэйгээр зохиогдох Монгол дахь Японы соёл урлагийн анхдугаар наадам нэртэйгээр өргөжиж байгаа бөгөөд наадмын үеэр та бүхэн Япон талын компаниудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монгол дахь япон компаниудын танилцуулах үзэсгэлэн худалдаа зэргийг сонирхохоос гадна Японы үндэсний бүжиг, бөмбөр, кимоно шоу, цайны урлаг, икэбана / цэцэг амилуулах/ урлаг, япон үндэсний зоог, сакэ, үсчин, гоо сайхан болон загварын шоуг үзэх боломжтой юм. Дашрамд сонирхуулахад тус наадмын тасалбар худалдаж авсан үзэгч бүрд Японы мэргэжлийн үсчингээр үс засуулах эрхийг дагалдуулж байгаа юм.
Д.Долгор