Монгол дахь Японы соёл урлагийн анхдугаар наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Монгол дахь Японы соёл урлагийн анхдугаар наадам эхэллээ

Япон, Монголын хамтарсан үсчин гоо засалчдын шоу тоглолт өнөөдөр “АСА” циркэд эхэллээ.  Өнгөрсөн жилээс эхлэн Улаанбаатарт жил бүр зохион байгуулж байхаар болсон уг шоуны зорилго нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдийн туршлага солилцох,  Японы урлагийг монголчуудад танилцуулах, Монгол, Япон хүмүүсийн хоорондын харилцааг бэхжүүлэх, монгол моделиудыг Японы рекламны орон зайд таниулан сурталчлах юм. Жил бүр зохион байгуулдаг энэхүү шоунд Японы 100 гаруй төлөөлөгч, Оросын 20 гаруй загвар өмсөгч, Японы өндөр зэрэглэлийн үсчин, гоо сайханчид оролцож буйгаараа онцлогтой гэнэ.
Учир нь энэ жилийн хувьд Япон, Монголын ЭСЯ-уудын дэмжлэгтэйгээр зохиогдох Монгол дахь Японы соёл урлагийн анхдугаар наадам нэртэйгээр өргөжиж байгаа бөгөөд наадмын үеэр та бүхэн Япон талын компаниудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монгол дахь япон компаниудын танилцуулах үзэсгэлэн худалдаа зэргийг сонирхохоос гадна Японы үндэсний бүжиг, бөмбөр, кимоно шоу, цайны урлаг, икэбана / цэцэг амилуулах/ урлаг, япон үндэсний зоог, сакэ, үсчин, гоо сайхан болон загварын шоуг үзэх боломжтой юм.  Дашрамд сонирхуулахад тус наадмын тасалбар худалдаж авсан үзэгч бүрд Японы мэргэжлийн үсчингээр үс засуулах эрхийг дагалдуулж байгаа юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж