
Жолооны үнэмлэхээ гарсан эсэхийг 93025241 дугаарын утаснаас лавлах боломжтой болсон тухай Замын цагдаагийн газраас мэдээллээ. Одоогийн байдлаар жолооны үнэмлэхний ангилал ахиулах, хаяж үрэгдүүлснээ шинээр авах гэж байгаа болон гадаад иргэдийн нийт 6000 гаруй үнэмлэх хэвлэлтээс гараад байгаа аж. Харин жолооны курст суралцаж төгссөн шинэ жолооч нарын үнэмлэхийг хэвлэх ажил үргэлжилж байгаа гэнэ. Өдөрт нийт 40 гаруй мянган үнэмлэх хэвлэж байгаа бол шинээр хэвлүүлсэн үнэмлэхийг 08.00-20.00 цаг хүртэлх хугацаанд Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний заалнаас, шинэ жолоочийн үнэмлэхийг Сургалтын төвөөс тус тус авах ажээ.
У.БОЛОР