Аймгийн Засаг дарга нарын асуудлаар маргааш Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн байгуулалтын байнгын хороонд мэдээлэл хийх аж.
Аймгийн Засаг дарга нарын томилгоо багагүй маргаан дагуулсан ч одоогоор 15 аймаг удирдлагатай болсныг албан ёсоор баталгаажуулсан байгаа. МАН ялсан зарим аймгийн Засаг дарга нарыг томилохгүй байна гэсэн шүүмжлэл сүүлийн өдрүүдэд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Говьсүмбэр, Говь-Алтай зэрэг зургаан аймаг өнөөдрийн байдлаар удирдлагагүй байгаа юм.
МАН-аас Засаг дарга нарын томилгоотой холбоотой энэ асуудлаар тайлбар хийх хүсэлтийг Ерөнхий сайдад удаа дараа тавьсны учир Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 14.00 цагаас Төрийн ордны В танхимд хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгөхөөр болжээ.
Ш.ЧИМЭГ