Буриад сур харваа болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Буриад сур харваа болж байна

Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Алтаргана-2010” наадам энэ жил манай улсад болох юм. Уг наадмын өмнөх сорилго болох буриад сур харвааны сорил өнөөдөр Үндэсний сур харвааны талбайд болж байна. Өнөөдрийн сорил харваанаас шалгарсан харваачдаар үндэсний шигшээ багийг эндээс бүрдүүлж, тус баг “Алтаргана-2010” наадамд цэц мэргэнээ сорих юм.  Гурван төрлөөр өрсөлдөх буриад сур харваа бооцоот хэлбэрээр  явагдаж, харваачид сонгож авсан мөнгөн дүндээ тохирсон бай шагналыг авах боломж олгосноороо онцлогтой. Учир нь 5000 төгрөгийн төлбөр төлөөд 100 мянгаар шагнуулах эрх, 20 мянгыг төлөөд 400 мянга авах эрх нээлттэй байгаа учраас өнөөдрийн тэмцээнд хөдөө орон нутгаас ирсэн олон харваачид цэц мэргэнээ сорьж байгаа гэнэ. Уг харвааг Монгол Улсын гоц мэргэн Ц.Хүдэрчулуун, 2008 оны дэлхийн пара олимпийн алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баатаржав нар санаачлан зохион байгуулж байгаа аж. 
Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж