Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нээж Монгол Улсын төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Хүн амын хөгжил, нйигмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Соёлгэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Ч.Гантулга, Эдийн засгийн хөгжлийн яамны Инновац, төр- хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын хэлтсийн дарга М.Энхбаяр нар хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлгээр гадаад оронд сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол Улсын иргэд, гадаадад төрж тухайн улсын иргэний харьяалалтай болсон иргэд, тэдний үр хүүхдийн эрх, ашиг хөндөгдөх, хоёрдмол харьяалал үүсч, төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдахаас сэргийлэх, эх орондоо эргэн ирж ажиллах боломжийг хангах, хөнгөлөлт үзүүлэх талаар хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар ярилцлаа