&#34МТЗ&#34-ын шинэ удирдлага ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

&#34МТЗ&#34-ын шинэ удирдлага ажлаа хүлээж авлаа

“Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлөх тухай өнгөрсөн долоо хоногт яригдсан. Гэвч ТӨХ-ны шийдвэр эцсийн шийдвэр байгаагүй юм.

Харин “Монголын төмөр зам”-ын Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж М.Энхсайханыг ажлаас нь чөлөөлөх эцсийн шийдвэрийг гаргаж,  түүний  оронд нь П.Бат-Эрдэнийг томилсон. Тиймээс уг шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирлын ажлыг П.Бат-Эрдэнэ өнөө өглөө М.Энхсайханаас хүлээн аваад байна.

Эх сурвалж: www.new.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж