
Шийдвэрлэгдээгүй байгаа түгээмэл асуудлууд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан, барилга байрны чанар, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгуулах тухай асуудал, мөн Газрын албанд газрын гэрчилгээ, зөвшөөрөл гарахгүй удаж байгааг шийдвэрдлэх, газрын маргаанд хариу өгөхгүй байна зэрэг асуудал байдаг байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар шинэ оны өмнөхөн Иргэдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх төвийг нээсэн. Энэхүү төвд өнгөрсөн хугацаанд өөрийн биеэр ирж хандсан 191 иргэн байгаа юм байна. Эдгээр иргэдээс 111 иргэний асуудал шийдвэрлэх шатандаа явж байгаа бол 5 хүсэлтийг бүрэн шийдвэрлэжээ. Иргэдийг Хүлээн авах төв”-д биечлэн ирүүлсэн өргөдөл, гомдлын голлох асуудал нь Нийслэлийн Засаг даргатай биечлэн уулзах, ажилд орох, тэтгэлэг болон мөнгөн тусламж хүсэх, төрийн хүнд суртлыг шалгуулах тухай, газар өмчлөх, эзэмших, ашиглах болон газрын маргаан, орон сууц хүссэн болон халтиргаа гулгааг арилгах, хог хаягдлыг цэвэрлэх тухай , баригдсан болон баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөлтэй эсэхийг нь шалгуулах тухай, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын талаар , нийтийн тээврийн хэрэгсэл зогсох буудал нэмэх, уртасгасан цагаар явуулах тухай зэрэг асуудлуудаар хандсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.