Дуучин Д.Болд iTunes-тэй гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болд iTunes-тэй гэрээ байгуулна

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Apple” корпорацитай гэрээ байгуулахаар
идэвхтэй хөөцөлдөж байгаа гэнэ. Тодруулбал, Д.Болд iTunes цахим
сүлжээний дэлгүүрт цомгоо байршуулах хүсэлтэй байгаа бөгөөд гэрээ
үзэглэснээр “Монгол поп-2” цомгийг iTunes-ээр дамжуулж дэлхий даяар
борлуулах боломжтой болох юм. Өмнө нь Монголын уран бүтээлчдээс Төрийн
хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров анхлан iTunes онлайн
дэлгүүрээр цомгоо борлуулж эхэлсэн бөгөөд энэхүү түүчээг Д.Болд
залгамжилж буй юм.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж