Эцэг Буш эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Эцэг Буш эмнэлгээс гарчээ

АНУ-ын экс-ерөнхийлөгч Жорж Херберт Уолкер Буш өчигдөр эмнэлгээс гарчээ. Том Буш бронхит өвчний улмаас өнгөрсөн хоёр сарын хугацаанд Техас мужийн Хьюстон хотын “Methodist” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Өдгөө 88 настай экс-ерөнхийлөгчийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан тухай түүний гэр бүлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Эцэг Буш хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн эмч, сувилагч нарт бүгдэд нь талархснаа илэрхийлээд, эмнэлэгт байх хугацаанд сэтгэл санаагаар үргэлж дэмжиж байсан найз нөхөд, ард иргэддээ мөн баярласанаа илэрхийлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж