Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчилж байна | News.MN

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчилж байна

Энэ амралтын өдрүүдэд Батлан
хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах
өдөрлөг өнөөдөр Архангай аймагт, маргааш Булган аймагт тус, тус  зохион
байгуулж байгаа аж.
Эдгээр
аймгуудад Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл
ажиллагааг сурталчлах арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын
сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж болон ЗХЖШ-ын дарга дэслэгч
генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал
М.Борбаатар БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон  255 цэргийн алба хаагч
оролцож байгаа юм.

 Батлан хамгаалах бодлого, зорилт,  Зэвсэгт
хүчний үйл ажиллагааг  төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд
сурталчлах, залуу үед эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, аймаг орон
нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн болон урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэх
зорилготой тус арга хэмжээ Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага,
аймгийн удирдлагууд өнөөдөр Архангай аймгийн төв талбайд байрлах хөшөөнд
цэцэг өргөх  ёслолын арга хэмжээгээр эхэлжээ.
Өдөрлөгийн үеэр
“Гэрээт цэрэг ажлын байр” сурталчилгаа, Монгол цэргийн музей, “Энхийг
сахиулах ажиллагааны талаар  сурталчилгааны  танилцуулгуудыг нутгийн
иргэдэд дэлгэн үзүүлэхээс гадна, Батлан хамгаалах салбарын үйл
ажиллагааг сурталчилсан баримтат болон уран сайхны кино үзүүлэх, Зэвсэгт
хүчний мэргэжлийн эмч нарын үзлэг хийх зэргээр иргэдэд үйлчилж байгаа
аж. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Зэвсэгт хүчний түүхэн
уламжлалын талаар сонирхолтой илтгэл тавьж, гардан байлдааны үзүүлэх
тоглолт, шүхэрийн буултын гайхамшигт үзүүлбэрүүдийг үзүүлэх зэрэг Батлан
хамгаалах салбарын бүхий л төрлийн үйл ажиллагааг тус аймгуудад
сурталчилж байгаа юм. Архангай, Булган аймгуудад зохион байгуулж байгаа
эдгээр арга хэмжээний төгсгөлд аймгийн зэвсэгт хүчний байгууллагуудын 
ёслолын жагсаал болон ёслолын буудлагаар өндөрлөх юм.

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-22 124.158.66.224

Ýíý íîâø ËóÁîëä ººðèéíõºº õàðìààíààñ èäýæ óóñàí ìºíãºíººñºº çàðäëûã íü ãàðãààñàé

Avatar

Зочин 2010-05-22 202.170.81.148

Xairan tatvar tologchdiin xorongiig uren taran xiij baigaa yum baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж