
Galaxy S худалдаанд гарсан цагаас хойш хоёр жил гаруй хугацаанд цувралын нийт борлуулалт 100 сая давсан тухай “Samsung’” мэдээлж байна. Galaxy S анх 2010 оны тавдугаар сард худалдаанд гарснаар “Samsung” энэ төрлийн зах зээлд АНУ-ын “Apple” корпораци өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн юм. Гэхдээ борлуулалтын хэмжээгээр “Samsung” илүү байгаа ч “Apple”-ын iPhone цувралууд илүү нэр хүндтэй.
“Samsung” 2013 онд зах зээлд бараг хагас тэрбум ухаалаг төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөсний 75 хувь нь смартфон байх гэнэ.
Ш.МЯГМАР