С.Төгс хөл хүнд зургаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

С.Төгс хөл хүнд зургаа дэлгэв

Германий “IZAIO” агентлагт гэрээгээр ажиллаж байсан загвар өмсөгч С.Төгс хувийн фэйсбүүк хуудаснаа хөл хүнд зургаа дэлгэжээ. Солонгос улсад суралцаж буй тэрбээр эх орондоо амрахаар ирсэн бөгөөд амаржих тун дөхсөн гэнэ. С.Төгсийн тухай мэдээлэл бусад загвар өмсөгчдийг бодвол ховор байдаг. Эх орондоо бараг амьдарч байгаагүй түүний ээж нь “Шууд Ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруул, өвөө нь ТЭЦ4-ийн дарга асан Б.Агваандорж гуай юм. Өөрийн сонголтыг зоримог дагадаг, бие даасан, басхүү ухаалаг энэ бүсгүй нэрийг нь барьсан элдэв зураг тараахыг эсэргүүцэж буй талаараа цахим хуудаснаа бичжээ.

Э.ГАНАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж