Ерөнхийлөгчийн шинэ оны анхны зарлиг юу байв?

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн шинэ оны анхны зарлиг юу байв?

Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны анхны зарлигаа нэгдүгээр сарын 2-ны өдөр гаргажээ. Ерөнхийлөгчийн 2013 оны 01 тоот зарлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах бодлогын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай байв.

Хэдийгээр монголчууд ардчиллын замд ороод 20 гаруй жилийг туулсан ч иргэд жинхэнэ утгаараа төрийн хэргийг мэдэж, төвлөрлийг сааруулж чадалгүй өдийг хүрсэн. Тэгвэл дээрх бодлогын зөвлөл ажилласнаар Төсвийн шинэ хуулийг хэрэгжүүлж, орон нутагт эрх мэдлээс гадна хөрөнгө мөнгө төвлөрүүлэн, түүнийг захиран зарцуулахад иргэдийг оролцуулах зэрэг ажил жинхэнэ утгаараа хэрэгжих юм.

Иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах ажил хэрэгжиж эхэлсний эхний жишээ гэвэл Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэд сумын Засаг даргаа анх удаа өөрсдөө сонгожээ. Нийслэлийн Хан-Уул дүүрэг хороо бүртээ мөнгө хуваарилж, хэрэгцээтэй ажилдаа захиран зарцуулах эрх олгосон байна. Энэ мэтээр бусад аймаг, орон нутагт иргэдийн оролцоог гүнзгийрүүлэх ажил хэрэгжих юм байна.
                               

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж