Кино урлагийн ертөнцийн анхаарлын төвд буй Каннын кино наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өчигдөр найруулагч Rachid Bouchareb-ын "Outside the Law" хэмээх Алжирын тусгаар тогтнолын тухай өгүүлсэн кино цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтын дор нээлтээ хийжээ. Учир нь уг кинонд гарах үйл явдал Францын цэргийн түүхийг гуйвуулсан, Франц Алжирыг колоничилж байхдаа хүч хэрэглэн, аллага хийдэг байсан хэмээн гүтгэсэн утга агуулсан гэж франц иргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн аж.
"Outside the Law" киног хийсэн багийнхан өмнө нь 2006 онд "Days of Glory" хэмээх киногоороо Каннын наадмын ялагч болж байжээ.
Энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаатай холбогдуулан найруулагч Rachid Bouchareb хэвлэлийн бага хурал зарласан байна.
Тэрбээр “Энэхүү кино Алжирын тусгаар тогтнолыг тухай өгүүлдэг нь үнэн. 1962 он хүртэл цуцалтгүй тэмцсэн, олон мянган хүний амиар энэхүү эрх чөлөөг олж авсан түүхтэй. Франц, Алжирын колоничлолын харилцаа одоог хүртэл хөндүүр сэдэв хэвээр байгаа. Тиймдээ ч бид энэхүү түүхийг үнэн бодитоор үзэгчдэд хүргэхийг зорьсон. Бид түүхийг гуйвуулсан болон Францын арми, цэргийнхнийг гутаан доромжилсон зүйл энд огт байхгүй. Францын иргэд түүхийн үнэнийг хүлээн зөвшөөрөх ухамсартай гэдэгт бид итгэлтэй байна. Наадмын шүүлтэд энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаа ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байх гэж найдаж байна. Каннын кино наадам хамгийн шударга шүүгчидтэй гэдгээр бахархдаг шүү” хэмээн мэдэгджээ.
12 хоногийн турш үргэлжлэх Каннын кино наадам маргааш буюу тавдугаар сарын 23-нд шилдгүүдээ тодруулна.

Н.Наран