Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээг эхлүүлсэн тухай Гиза хотын удирдлагууд мэдэгдсэн байна. Тус хотод дөрвөн жилийн өмнө мөн галт тэрэгний осол гарч, 18 хүн амиа алдаж, 12 хүн бэртсэн бол 2002 онд мөн 373 хүний аминд хүрсэн галт тэрэгний томоохон осол гарч байжээ.
Египет ер нь авто зам болон төмөр замын аюулгүй байдлын үзүүлэлтээр эрсдэл өндөртэйд тооцогддог байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 50 хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарсан юм. Каираас 350 км зайд орших Манфалутад болсон дээрх ослын улмаас Египетийн Тээвэр зуучлалын сайд болон төмөр замын удирдлагууд огцорч байжээ.