Төв аймгийн Бүрэн сумын нутагт өнгөрсөн хоёрдугаар сарын 19-ний өдөр 11.40-12.00 цагийн орчимд нэгэн биет унаж, ШУА-ийн харьяа Одон орон геофизикийн судалгааны ажилтан түүнийг хиймэл дагуулын хог хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч ОХУ-ын Сансрын төвөөс өгсөн мэдээллээр энэхүү биет нь АНУ-аас хөөргөсөн пуужингийн үлдэгдэл болж таараад байна. Энэ тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Борбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Төв аймгийн нутаг дэвсгэрт унасан биет юу болж хувираад байна вэ?
-Биет унасан газар руу Шадар сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн хоёрдугаар сарын 21-нд очсон. Би бол өөрөө пуужингийн мэргэжлийн хүн болохоор унасан биетийг пуужингийн шаар, баллонтой төстэй зүйл байна гэж хэлж байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Т.Баяраа явсан, тэр уг биетийг хиймэл дагуулын эд эс байна, түүнийгээ 100 хувь баталгаажуулж байна гэсэн. Та бүхэнд ч энэ талаар хэвлэлийн бага хурал хийж зарлаж байсан. Гэхдээ ажлын хэсгийнхний төвшинд эрлээ ингээд мухарлачихаагүй. Монгол Улс сансарт хүнээ илгээсэн арав дахь орон. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Ж.Гүррагчаа, Р.Ганзориг нартай уулзаж, тодруулсан. “Унасан биетийн өргөн 2.15 метр, пуужин гэж хэлэхэд хэтэрхий том юм, баримжаа зураг гаргахад бараг 40 метр орчим юм. Бидний мэдэхээр бол шаар баллонтой төстэй юм” гэсэн. Тэд сансрын пуужин байж магадгүй гэсэн. Шадар сайд бидэнд тодруул гэсэн үүрэг өгсөн. Энэ дагуу Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа ОХУ-ын Сансрын төв рүү холбогдсон. Улмаар тус төв рүү Төв аймгийн Бүрэн суманд унасан биетийн координат, унасан эд дээр байгаа маркоро бичлэг зэргийг бүгдийг хүргэсэн. ОХУ-ын Сансрын төвөөс ирүүлсэн мэдээгээр АНУ-аас 2009 оны арваннэгдүгээр сарын 25-нд хөөргөсөн “Дельта -2” гэдэг пуужингийн үлдэгдэл байна гэж мэдээ ирүүлсэн. Уг пуужингийн үлдэгдэл 2010 оны хоёрдугаар сарын 19-нд Москвагийн цагаар өглөөний 05.59 цагт манай Сансрын төвд бүртгэгдээд Монгол Улсын чиглэлээр явсан. Та бүхний өгч байгаа кординат таарч байна, та бүхний өгсөн өгөгдөхүүн АНУ-ын “Дельта-2” гэдэг пуужинд хэрэглэгддэг маркруттай таарч байна гэсэн. Энэ тухай мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гэхдээ уг биет үнэхээр АНУ-ын “Дельта-2” гэдэг пуужингийн хэсэг мөн эсэхийг олон улсын эрх зүйн хувьд тодруулж, Гадаад харилцааны яамаар дамжуулж, АНУ-ын холбогдох байгууллагад мэдэгдэх учиртай.
-АНУ-ын пуужингийн үлдэгдэл мөн гэдэг нь нотлогдсон нөхцөлд тус улс Монгол Улсад эрсдлийн нөхөн төлбөр өгөх ёстой юу?
-Энэ талаар тодорхой мэдээлэл алга. ОХУ-ын Сансрын төвөөс ирүүлсэн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхад энэ тухай Засгийн газрын олон гишүүн асуусан. Асуух ёстой асуулт. Хэрэв энэ биет олон хүүхэд бужигнаж байдаг сургууль, цэцэрлэг дээр буусан бол яах вэ. Хүн дээр буусан бол бас яах вэ? Жишээ нь намайг алхаж явтал дээрээс тэр биет унавал яах вэ, жижигхэн хэсэг ч их хурд, жинтэй орж ирж байгаа шүү дээ. Ер нь үүгээр цаашид юу хийх вэ гэдгийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас чиглэл өглөө. Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд нарт Монгол Улсын агаарын сансрын орон зайн аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн бодлого боловсруулж, танилцуулах чиглэл өглөө. Энэ нь өөрөө их том амжилт юм.
-Саяхан бас Төв аймгийн Аргалант суманд түүнтэй төстэй биет унасан гээд мэдээлэл цацагдаад байгаа. Анхны биетийн тасархай байж болох талтай юу?
-Аргалант суманд унасан биет үндсэндээ тэрний нэг хэсэг л дээ. Бүрэн суманд унасан биетийн зургийг та бүхэнд үзүүлж байсан. Түүнтэй яг адилхан, баллон байгаа. Түлшний савтайгаа ойрхон явдаг, уналт бас ойролцоо байгаа. Бүрэн суманд унасан нь найман км-ийн цаана байсан бол Аргалант суманд унасан нь 140-өөд км-ийн цаана. Тэсэрч дэлбэрэхгүй учраас аюулгүй байдал талаас сандраад байх явдалгүй. Түүнтэй төстэй жижиг эсүүд зөндөө л байгаа ш дээ.
-Одон орон, геофизик судлалын хүрээлэнгээс “Хиймэл дагуулын новш” гэсэн мэдээлэл цацлаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ. Монгол Улс агаарын довтолгоог эсэргүүцэх хамгаалалт байхгүй. Дээр нь Шинжлэх ухааны академийн харьяа Одон орон, геофизик судлалын хүрээлэнгээс тун хариуцлагагүй мэдээлэл хийсэн?
-Би 50 гаруй настай, миний амьдралын хугацаанд ийм зүйл таараагүй л юм билээ. Одон орон судлалынхны ярьж байгаагаар метробиологийн чиглэлээр Ховд аймагт 1970-аад оны үед ийм зүйл бууж байсан гэж ярьдаг. Бас хиймэл дагуулын хог гэж ярьдаг. Би өөрөө пуужингийн хүн учраас, пуужингийн үлдэгдэл байна гэж таамаг дэвшүүлсэн. Гэхдээ Монгол Улсад ашигладаг пуужин нь харьцангуй бага. Харин Төв аймгийн нутаг дэвсгэрт унасан нь сансрын пуужин. Тийм учраас танин мэдэхүйтэй холбоотой зүйл байжээ гэж үзэж байгаа. Дэлхий дахинд өнөөдөр шинжлэх ухаан өндөр хөгжсөн. Монгол Улс ч хөгжлийн сүүл болохгүй хөгжих ёстой л гэж бодож байна.

-Олон улсад бусдын нутаг дэвсгэр дээр хөөргөсөн пуужингийнх нь үлдэгдэл унасан нөхцөлд ямар байдлаар зохицуулдаг юм бол?
-Би үүнийг үнэхээр тодорхой хэлж чадахгүй. Надад тэр талаар хэлэх эрх хэмжээ бас мэдээлэл алга. Ямар нэг байдлаар Монгол Улс өөрийгөө аюулаас хамгаалсан л байх ёстой.
Г.Дарь