Төрийн өндөр албан тушаалтан мөрийтэй тоглохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

Төрийн өндөр албан тушаалтан мөрийтэй тоглохыг хориглоно

УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр албан тушаалтнуудын зарим нэг эрхийг хязгаарлах зорилгоор хуулийн төсөл боловсруулаад байгаагаа дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээллээ. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан болон түүний гэр бүл, үр хүүхэд гадаадын банкинд хадгаламжтай, харилцах данстай байхыг хориглоно. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компанид хувьцаа эзэмшдэг байх, гадаадын компаниас үнэт цаас худалдан авахыг хориглоно. Төрийн өндөр албан тушаалтан казино болон мөрийтэй тоглохыг хуулиар хориглохоор заасан байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтан нь гадаад эхнэр, нөхөртэй бол түүнийгээ Монголын харьяат болгох гэсэн шаардлага тавих аж. Энэ хууль батлагдсан нөхцөлд төрийн өндөр албан тушаалтнуудыг дээрх шаардлагыг хангах үүднээс гурван сарын хугацаа өгөх юм байна. Одоогийн байдлаар төрийн өндөр албан тушаал хашдаг 100 гаруй хүн байдаг аж. Үүнд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд багтана. Өөрөөр хэлбэл, нийт монголчуудад үйлчлэх хууль биш зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчилнэ. Гадаад эхнэр, нөхөртэй төрийн өндөр албан тушаалтнуудыг би гэр бүлээ цуцлуул гэдэг шаардлага тавиагүй, гагцхүү Монголын харьяалалтай болго гэсэн. Ийм шаардлага хангаж чадахгүй улс төрийн өндөр албан тушаалтан Монголын төлөө ажиллана гэдэгт эргэлзэж байна гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж