
НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр 12.00 цагт хуралдаж, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийг томилох асуудлыг зөвшилцөөд, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун хотын даргын зургаа дахь орлогчоор НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэлийг томилох саналыг танилцуулсан байна. Энэхүү саналыг НИТХ тэргүүлэгчид 100 хувийн саналтайгаар дэмжсэн байна. Одоо Засаг дарга Э.Бат-Үүл Ц.Энхцэнгэлийг батламжилснаар албан ёсоор Засаг даргын орлогчоор томилогдох юм.
Албан бус мэдээллээр зургаа дахь орлогчоор яригдаж байгаа Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Энхцэнгэл нь 1999 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Эрх зүйч /бакалавар/ мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Магистрантурыг Захиргааны эрх зүйн магистр, 2003 онд Английн Эксетерийн Их Сургуулийг Олон Улсын бизнесийн эрх зүйн мастерийн зэрэг, 2004 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн-Өмгөөлөгч, 2007 онд Английн Баарын /Өмгөөлөгчдийн/ сургуулийг дүүргэж, Англи ба Уэльсийн Баарын Холбоо /Мэргэшсэн Өмгөөлөгчдийн Холбоо/-ноос мэргэшсэн өмгөөлөгчдийн Барристер цол зэрэг боловсролыг тус тус эзэмшжээ. Тэрээр 1999-2001 онд Монгол Улсын Засгийн Газрын ХЭГ-ын Стратегийн удирдлагын газар ба хуулийн хэлтэст шинжээч, 2003-2005 онд “Эх орон-Ардчилал” эвслийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, 2005 онд Монгол Шуудан банкны Эрх зүйн зохицуулалтын хэлтсийн захирал зэрэг албыг хашиж байжээ.