Яг одоо “Интер ном” номын дэлгүүрт яруу найрагч Батсүхийн Төгсжаргал номын хуримаа эхлүүлж байна. Залуу яруу найрагч бүсгүйн энэ удаагийн номын хурим хур ихтэй гэдгээрээ бусдаас ялгаатай. Учир нь тэрбээр өнөөдөр таван номоо нэгэн зэрэг өлгийдөн авч байгаа юм. Өнгөрсөн гурван жилд Б.Төгсжаргал хятад хэлний гурван толь бичиг хянан тохиолдуулсны дээр “Баясалгагч охины зүүд" яруу найргийн ном гаргаж, "Айсуй" сэтгүүл зүйн ном эмхэтгэж, аавынхаа бичсэн шүлгээр "Нутаг ертөнц" найргийн цомог бэлтгэжээ. Түүний аав И.Батсүх сэтгүүлч, яруу найрагч хүн байсан бөгөөд аавынх нь шүлгүүдийг МУГЖ Г.Равдан уншжээ. Залуу уран бүтээлчийн номнуудыг маань "Адмон" компанийнхан хийж хэвлэсэн байна.
Д.ЦЭЭНЭ