Нийслэлд өнөөдөр шороон шуургатай

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Нийслэлд өнөөдөр шороон шуургатай

Өнөөдөр нутгийн ихэнх нутгаар үүлшиж, баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Говийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн зарим газраар зарим үед  24 м/с хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Алтай, Хангайн уулархаг нутгаар сэрүүсч, 3-8 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. Харин нийслэлд 25-27 хэм дулаан, хур тунадас орохгүй ч зарим үед салхины хурд 18-20 м/с хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж