Театрт “Трубадур”-ыг үзээрэй

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Театрт “Трубадур”-ыг үзээрэй

Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагаас Ж.Вердийн “Трубадур” дуурь тайзнаа амилах гэж байна. “Трубадур” дуурь нь А.Г.Гутьерресын “Трубадур” эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн дөрвөн үзэгдэлт дуурь бөгөөд анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тавигдаж байжээ. Харин манай театрт 1993 оны нэгдүгээр сарын 16-нд тайзнаа амилж байсан энэ удаагийн “Трубадур” дуурьт удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, гол дүрүүдэд Ди Лунад Ц.Баттөр, Леонерагийн дүрд Ш.Наранчимэг, Азученад Д.Долгормаа, Манрикод Ч.Түмэндэмбэрэл, Феррандогийн дүрд Ч.Чинзориг, Инесийн дүрд Д.Туяа, Рюицийн дүрд Г.Шижирболд, өвгөн цыганд Э.Бумхүү, мэдээ хүргэгч Г.Шижирболд нар тоглох юм. Та амралтын өдрөөрөө алжаал ядаргаагаа тайлж, сонгодог хөгжмийн яруу тансгийг мэдрэх боломжийг бүү алдаарай. Тасалбарын үнэ 8000 төгрөг.

 
Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж